Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Сайнзаяа: Нэг гэр бүлийг галаас хамгаалж, элэг бүтэн авч үлдсэндээ баяртай байна

2019-12-25
0
ЖИРГЭХ

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дулаанхан сумын хэсгийн төлөөлөгч Н.Сайнзаяа гал түймрийн аюулаас гурван хүний амь нас аварчээ. Эрдэнэт хүний алтан амийг аварсан түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Амрыг эрье. Би Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дулаанхан сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой.

-Та нэг гэр бүлийн 3 гишүүний амь насыг аварч маш том гавъяа байгууллаа. Та тухайн үед юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын 3 дугаар багийн нутаг Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад дөрвөн айлын орон сууц шатаж байсан. Ингээд тэнд байсан хүмүүсээс шатаж байгаа байшинд хүн байгаа талаар мэдээлэл авсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан. Би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж, дотогш нэвтэрхэд гэрийн эзэд нь угаартсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Ингээд эхэлж хамгийн ойр байсан гэрийн эзэгтэйг гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Дараа нь цаад өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг мөн авч гарсан.

-Таны аварсан гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ?

-Одоогоор гэрийн эзэн, охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин гэрийн эзэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэхдээ биеийн байдал нь сайн байгаа гэсэн.

-Иргэдийн амийг аварсны дараа таныг ухаан алдаж унасан гэсэн.

-Гал дунд ороход айх, сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрдөө өргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсан хүмүүсийн амь насыг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Ямар ч байсан өөрийн хийх ёстой үүргээ гүйцэтгэсний дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Хэрэв байшин дотор ухаан алдсан бол миний амь нас ч эрсдэх аюултай байсан. Үүргээ нэр төртэйгээр биелүүлсэндээ баяртай байна.

-Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн танд дахин баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Баярлалаа. Цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа анх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж, Дулаанхан сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж, амьдардаг, Сэлэнгэ аймгийн уугуул.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд болон цаашдын ажилд үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ ирж буй шинэ оны мэндийг давхар дэвшүүлье.

-Баярлалаа, та бүгдийн ч гэсэн ажил үйлсэд амжилт хүсье. Мөн шинэ оны мэнд хүргэе.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    1 цаг 34 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    1 цаг 52 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    1 цаг 59 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    2 цаг 8 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    3 цаг 15 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 32 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    4 цаг 17 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    4 цаг 52 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    5 цаг 23 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    6 цаг 47 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    6 цаг 52 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    7 цаг 10 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    7 цаг 13 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    7 цаг 42 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    8 цаг 2 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    8 цаг 3 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    8 цаг 20 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    8 цаг 34 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    8 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    8 цаг 47 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК