Мэргэжлийн хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Дэмч өргөө” ХХК-ийн хүнсний дэлгүүрт шалгалт хийжээ. Шалгалтаар “MTR групп” ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байжээ.
Тус хятад бичгийг монгол хэлэнд хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлаганд аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд орсон байжээ.
Тиймээс худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд доорхи нэрийн чихрийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (3)