Засгийн газрын өнөөдрийн хурлаар “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн талаар хэлэлцлээ.
Уг төслийг Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов. Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Мөн хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)