Сүхбаатар аймагт 57 настай эрэгтэй болон 6 настай эмэгтэй хүүхэд “Приус-20” загварын автомашинтай гараад цасанд сууснаас хойш нэг хоногийн дараа олжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас Сүхбаатар аймгийн чиглэлд арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 08.00 цагийн орчимд иргэн Б /57 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг уг өдрийн маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас хоёр алба хаагч, ар гэрээс нь нэг иргэн, нэг автомашинтай, нийт гурван хүн, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:50 цагт Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас сураггүй болсон хоёр иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар