Урд шөнө буюу энэ сарын 25-нд иргэн Б нь АРА 08-20 улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр Баруун туруунаас Эмээлтэд 25 шуудай түүхий нүүрс оруулахаар тээвэрлэсэн байна. Уг зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид илрүүлж, Амгалангийн ДЦС-руу хүргүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.
Эх сурвалж. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар