Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зориулсан арга хэмжээ өнгөрсөн наймдугаар сарын 1-6-ны хооронд Хятадын Жоу Эньлай сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн билээ.
Тодруулбал, Архангай аймагт арав гаруй эмнэлгийн ор, сонсголын бэрхшээлтэй иргэдэд 200 гаруй сонсголын аппарат, хамгаалалтын дагалдах цүнх хэрэгсэл болон дөрвөн их дээд сургуульд сургалтын ном, ерөнхий боловсролын сургуулиудад 1500 гаруй хятад хэлний сурах бичиг, нийт 1.2 сая юань буюу 495 сая төгрөгийн тусламжийн бэлгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран гардуулсан.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Чихний эмч нарын хөгжлийн сан, Монгол Улс дахь Хятадын түүх соёл судлалын холбоо хамтран зохиосон “Найрамдлын хонх” гар зургийн уралдаан зарлаж, шилгүүдээ тодруулаа. Уралдаанд нийт 129 бүтээл ирүүлснээс шилдэг 16 оролцогчид шагнал гардуулсан байна.