Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 53 дугаар байрны есөн давхар орон сууцны байрны дээврээс хоёр хүн унах гээд байна гэх дуудлага энэ сарын 29-ний 22.24 цагт НОБГ-т иржээ. Алба хаагчид 22.35 цагт очиход тус дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай эрэгтэй М, 53 дугаар байрны оршин суугч иргэн 16 настай эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээвэр дээр гарч зодолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.