Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн энэ сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар төрийн дээд одон, “Алтан гадас” одонгоор МГХ-ны УЗ-ийн гишүүн, АГТХ-ны Дарга, Аэробик гимнастикийн Олон улсын хэмжээний мастер ахмад тамирчин Б.Оюун шагнасныг өнөөдөр гардууллаа.
Ахмад тамирчин Б.Оюун нь олон улсын шүүгчээр ажилладаг. Эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд, хамт олон, нэгэн үе мөр зэрэгцэн хичээллэж байсан, хамтран ажиллаж байсан ахмад багш нарт болон гэр бүлийнхэнд нь чин сэтгэлийн баяр хүргэе.