Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Ахмадуудын өрийг нэг удаа тэглэнэ

2020-1-01
0
ЖИРГЭХ

Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!

Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе.

Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ.

Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.

Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр  хангагдана гэдэгт миний бие итгэж байна.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.

“Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа.

Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарлаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ.

Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.

2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Төр засаг, тогтвортой

Түмэн олон амгалан байх болтугай.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (64.119.16.186)
    Заль заль одоогийн ёронхийлийгч зээл тэглэнэ гэж азаар сонгогдсон одоо хугацаа нь дуусах болоод ирэхээр энэ аргаа дахиж байгаа юм биз сонгогдсоныхоо маргааш хэрэгжүүлж болох л байсан одоо намайг дахиад сонгочихвол яг зээл тэгллээ гэх гэж байгаа байлгүй тэгээд ч зээл тэглэх ард иргэдийнх биш өөрсдийнхөө зээл тэглэхийг хэлсэн байх
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (108.81.146.234)
    Zeel abmaar um Baina doo. Neg odor teglekh Um baina
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (108.81.146.234)
    Zeel abmaar um Baina doo. Neg odor teglekh Um baina
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    yamar goe medee ve, er ni eronhiilogchiin helsen zuil ynen shyy ene yarisan byh zuiliig l hiisen sain ajillaj baigaa eronhiilogch bayartai baina, ganz udaa ingej hogshidoo bayarluulah saihan baina shyy
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • haha (182.160.39.136)
    HUGSHIDIIG HAGARALDUULDAG MUUHAI HUN BAINA, ERUNHIILEGCH BOL SHUDARGA BH YOSTOI, BUGDIIH N TETGEVERIIG NEM ESVEL BOLI, MUUHAI ALAGCHILDAG HUN BE
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • Урт наслая гэвэл наад жөтөөрхүү зангаа татаарай
      2020 оны 01 сарын 01
  • Бат (153.200.64.25)
    Над шиг амьтны ухаан сачийдах үм байна. Салхиь хэзээ эргэлтэнд орж хэдийд зээл авсан хэн улсаас зүгээр мөнгө авах үм тун марзан үм рэлжээ. Бөх хүний молхи ухаан үм болуж
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (192.82.74.182)
    Зээл авч үр хүүхдэдээ өр үлдээгээд яахав гээд л нэг хэсэг нь чармайгаад л . Гүрийгээд л амьдарсансан. Бүр атаархчихлаа.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • Зээлтэй хөгшчүүд энд юм бичээд ч сууж байхаар чадалтай биш тэдэндтэй барьцаад яахав капиьалын ундармаагаас хэдэн зуун тэр бумаа нэхээч тэр зүгээр л булаагаад идчихээд байна арчаагүй чөтгөр зантай хогнууд минь
      2020 оны 01 сарын 01
  • Зочин (203.91.115.55)
    Tetgewriig neg udaa teglej ogxno zowoo xarin xezeenes ixlej axmadiin tetgewriin zeeliig choolxv gedge towch bogood todorxoi medeelel xiinv eronxiilogchoo
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Zuv zuv (66.181.161.57)
    Heseghen amisgaanuudiin ulsiin bayalgiig idej uuj, heterhii unetei tansag machine tergiig heden zuun myngan hunii hichneen jil hereglej amidrah mungutei tentseh uneer hudaldan avdag iimerhuu hugiin asuudluudiig zohitsuulah ni zuv. Odoo Mongolchuudiin uriin suljeend orj gadniihantai sulbeldsen hedhen hulgaich Feodaluudiin gart mongol uls baina. Ene Feodaluudiig hemjeend ni baridag bodlogogiig 2 hursh maani amjilttai heregjuuleed Ard tumendee bayalagaa hurteemjtei huviarlaj bna. Iim l baih heregtei bna.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.237)
    Монголчуудаа байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарч сурмаар байна Хүн заавал хүн болгонд таалагдаж байх ёсгүй мөн хүн болгоныг таалах албагүй Би Баттулга хүүд маш их баярлаалаа Хүн хэлсэн үгэндээ хүрдэг юм байна Энэ. нь хамгийн гоё биш гэж үү Дандаа худал ярьжбайдаг хэвшмэл нийгэмд амьдарсаар. итгэл сэтгэл үгүй болж гэж бид хөгшчүүл ярьсаар ирсэн нь үнэн биз дээ Бүгдийг мөнгөөр хэмжиж авах ёстой юм уу Зээлгүй нь хохирч байгаа юм биш ҮНЭН ялж байна Өөдрөг амдарцгааяаа Шинэ оны мэнд хүргэе
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.27.117)
    Зээл аваад өр тавьсан хүмүүс хождог байжээ. Харин энэ улсад 45 жил ажиллаад үхэхийн хооронд өргүй байх юмсан гээд өлөнхөн амьдарч байгаа манай мэтийн иргэд хохь болж байгаа юм уу ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. Өрийг үгүй хийлээ гэхэд тодорхой сарын ,эсвэл мөнгөн дүн байх биз Тэр үедээ марталгүй зээл аваагүй хэдэн хөгшиндөө хэдэн төг бас өгөөрэй..
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Эмээ нар (64.119.16.104)
    ТЭТГЭВЭР БОДОЖ БАЙГАА ИТГЭЛЦҮҮР ГЭДЭГ ЮМАА НЭММЭЭР БАЙНАА БИД СОЦ НИЙГМИЙН ҮЕИЙН АХМАДУУД АЖЛЫН 6 ӨДӨРТЭЙ АЖИЛЛАЖ БАЙЛАА ӨДИЙ НАСЛААД ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА НЬ АЗ ГЭЛТЭЙ Ч ОДООГИЙН ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ДААНЧ БАГА ЮМАА
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Zochin (64.119.17.54)
    Eronhiilogchid bayar hurgie.nam gej tuilshiralgui ajjillaj ur dund hursen gej bodoj bna.ulam ih amjilt husie.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • зочин (139.5.216.129)
    За мундаг юмаа Монголчууд тэр аяаараа баярлана
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.108.167)
    ӨӨРИЙНХӨӨ ОРУУЛЖ ИРСЭН ОФШОРЫН МӨНГӨӨР ТЭГЛЭЭД БАЙНА УУ. ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР ХОЁРЫН ОРУУЛЖ ИРСЭН САЛХИТЫН МӨНГӨӨР ТЭГЛЭЭД БАЙНА УУ? 3 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД ДУУСЧИХСАН. ЭНЭ ХҮНИЙ У УЯАНЫ НОХОЙ БОЛСОН ХЭДЭН АВГАЙ Л ХЭЗЭЭ ЗЭЭЛ АВАХАА МЭДЭЭД АВЧИХСАН БАЙГАА ДАА. ЯДАРСАН ИРГЭДЭЭС НЭГ НЬ Ч ЗЭЭЛЭЭ ХӨНГӨЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ. ВАНГА ШИГ ХЭЛЧИХЬЕ.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Дарь (66.181.182.69)
    Баяр хүргэе
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.120.113)
    Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг нь ядаж 500 мянга болгоод өгчвөл жигд болно доо
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    8 цаг 42 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    9 цаг 27 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    10 цаг 15 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    11 цаг 15 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    11 цаг 40 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    11 цаг 58 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    13 цаг 26 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    13 цаг 28 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    13 цаг 42 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 44 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    13 цаг 51 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    14 цаг 4 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    15 цаг 12 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    15 цаг 30 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    15 цаг 38 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    15 цаг 42 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 15 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    16 цаг 21 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    16 цаг 33 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    16 цаг 38 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК