Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд иргэд эрүүл мэндийн даатгалаар фитнес клубээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой болсон. Тэгвэл магадлан итгэмжлэгдсэн фитнес клубуудын сонгон шалгаруулалтад 13 байгууллага шалгарч тэнцсэн байна. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн үйлчилгээнд зориулж, эрүүл мэндийн даатгалын сангаас эхний удаад 60 мянган төгрөг олгох бөгөөд гурван сараас доошгүй хугацаагаар хичээллэх боломжтой юм.
Сэтгэгдэл (1)