Энэ сарын 1-ний үүрээр зэргэлдээ зогсоолд тавьсан байсан дөрвөн автомашин шатсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэргийн талаар Нийслэлийн онцгой байдлын газраас "2020 оны нэгдүгээр сарын 1-ний 05.05 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа машин шатаж байна гэх дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай очин 20 минут ажиллаж унтраасан. Дөрвөн автомашин юунаас болж шатсан нь тодорхойгүй байна. Галын дүгнэлт эцэслэн гарахаас тодорхой болох байх. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа" гэлээ.