Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг 37 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадам Багануур дүүрэгт болно.
“Болор цом-36” Дорноговь аймагт болж, тэргүүн найрагчаар Б.Баттулга тодорсон билээ. "Болор цом" наадмын өмнөх өдөр нь уран үгсийн чуулган болдог уламжлалтай. Наадам албан ёсоор нэгдүгээр сарын 5-нд болох юм. 2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох тул ийнхүү Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд зохион "Болор цом" наадмыг байгуулахаар шийдвэрлэсэн байна.