Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хуульчдын гудамж УЕПГ-ын урд замд Дулааны шугамд гэмтэл гарсны улмаас энэ сарын 3-ны өдрийн 13.00 цагаас эхлэн тодорхой бус хугацаагаар хаахаар болсон байна. Гэмтэл гарсан хэсэгт шугам засварын ажил хийхээр болсон байх тул иргэд, жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.