Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай нэг настай хүүхэд гэрийнхээ усны саванд живж амиа алдсан хэрэг энэ сарын 4-ний өдөр гарчээ. Хэргийг тодруулбал, “Хонхорын эмнэлэгт хүүхэд нас барлаа” гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас цагдаад өсгөн байна. Дуудлагын цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд тус дүүрэгт оршин суух хаягтай нэг нас нэг сартай М гэх эрэгтэй хүүхэд гэрийнхээ устай саванд толгойгоороо унаж живсний улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан байжээ.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст мөрдөн шалгаж, шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)