Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас амралтын хугацааг сунгах хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг.
Томуугийн өвчлөл өндөр байгаа учраас манай яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгахыг дэмжих саналтай байгаа. Тиймээс энэхүү саналаа нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-нд санал хүргүүлсэн” гэсэн юм.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатарс хот болон Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоон хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл (1)