"Геосан" ХХК-ийн “JU-9993” бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн нисгэх багийнхан Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай байгуулсан “Хамтын ажиллагаа”-ны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аэродромын дэд бүтцийг үе шаттайгаар цаашид хөгжүүлэх аж. Ингэснээр алслагдсан аймаг, сумдад зорчигч, ачаа, шуудан тээвэр, эрэн хайх авран туслах үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүлийн нислэг үйлдэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.
Сэтгэгдэл (4)