Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс сар тутмын ээлжит хурлаараа хүдрийн агуулгыг өсгөх, ган бөөрөнцөгийн цехийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ил уурхайн экскаваторуудын засварын дараах цэвэрлэгээний ажлыг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ.
Мөн эдгээр тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэх боломжтойг Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар хэлэв.
Чанар хяналтын хэлтэст он гарсаар ISO9001 стандартын хэрэгжилтэнд Стандартчилал хэмжилзүйн газраас аудит хийжээ. Улмаар 13 зөвлөмж өгсөн бөгөөд үйл ажиллагаагаараа “хангалттай” үнэлгээ авсан байна. ISO9001 стандартыг 4 үндсэн цехэд хэрэгжүүлж байгаа тус хэлтсийн хамт олон энэ онд бусад цехэд стандарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.