Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг бүртгэлийн ажлын явцтай танилцаж, дүүргийн Цэргийн штабын дарга нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
Цэргийн бүртгэл 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар:
Баянгол дүүрэг-41,3 хувь
Баянзүрх дүүрэг-46,8 хувь
Сонгинохайрхан дүүрэг-44,6,2 хувь
Чингэлтэй дүүрэг-45,7,1 хувь
Сүхбаатар дүүрэг-52,7 хувь
Хан-Уул дүүрэг-46,4,1 хувь
Налайх дүүрэг-51,8 хувь
Багануур дүүрэг-59,7 хувь
Багахангай дүүрэг-68,9
Нийслэлийн хэмжээнд-46,3 хувьтай байна. Иргэд та бүхэн үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдана уу.
Хэрэв цэргийн албанаас зайлсхийж, бүртгүүлээгүй бол 100 нэгж буюу мянган төгрөгөөр, цэрэг татлагаас завсардсан иргэдийг 150 мянган төгрөгөөр торгодог эрх зүйн зохицуулалттай юм байна. Мөн Засгийн газраас жил бүр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоодог. 2018 онд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 5,7 сая төгрөгийг тогтоосон байдаг.
Сэтгэгдэл (1)