БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн “2019nCoV” коронавирусийн тархалт хоногт л мянга мянгаар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 9,000 давж, нас барагсдын тоо 213 /хамгийн сүүлийн мэдээллээр/ болоод байна. Түүнчлэн дахин 12 мянга гаруй хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй тохиолдол хэмээх ангилалд багтаж байна.
Тэгвэл өчигдөр ДЭМБ шуурхай хуралдаан хийсэн юм. Улмаар Хятад улсад дэлгэрч, бусад хэд хэдэн улс оронд тархаж байгаа коронавирусын халдварт өвчний тархалтыг "Дэлхий нийтийн онцгой байдал" (Global Health Emergency of Inter-national Concern) хэмээн зарлалаа.
Онц байдал зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэн гэсэн үг юм.
Сэтгэгдэл (1)