БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын 33 оюутан суралцаж байгаагийн 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тэгвэл манай усын Засгийн газраас иргэдээ авч ирэх хүсэлтийг БНХАУ хүлээн авснаа мэдэгдлээ.
Оюутнуудыг авч ирэх онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтой бөгөөд МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц бэлтгэлээ базаажээ. Мөн оюутнуудыг эх орондоо ирэхээр нь ХӨСҮТ-д тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийх, хяналтдаа авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас хэлж байсан юм.