БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод сурч байсан 31 оюутан нэг хүүхэд буюу 32 монгол иргэнийг МИАТ-ийн тусгай үүргийн нислэгээр эх оронд нь авчирсан билээ. Улмаар тухайн иргэдийг автобусаар ХӨСҮТ-д авчирч, цагдаагийн хамгаалалт дор, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Бид 32 иргэнийг тусгаарлах өрөөнүүдийг бэлдсэн. Тэднийг эмчлэх, үйлчлэх халдвар судлаач, лаораторийн хүмүүс томилогдоод ажиллаж байна. Одоогийн байдлаар Ухань хотоос ирж байгаа 32 иргэн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гээд 47 хүнд манай томилогдсон ажилтнууд ээлж солигдохгүйгээр үйлчилж ажиллаж байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлана. ХӨСҮТ дээр ирэхэд нь оношлуураар оношилно. Клиникийн хувьд шинж тэмдгийг хянана.
Халдварыг гадагш гаргахгүйн төлөө чармайн ажиллана гэдгээ тус улс дэлхий нийтэд зарласан. Тиймээс вирусийн голомтоос гаргаж байгаа гэдэг утгаараа Хятад улс гаднын иргэдийг маш сайн хянаж байж явуулж байгаа” гэсэн юм.
С.Сүлд