Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 321 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 237 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэний хоёр нь хүүхэд бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, энэ сарын 01-ний өдөр 23.05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас баржээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)