Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 1.8 их наяд төгрөг буюу 11.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөг буюу 11.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 351.8 тэрбум төгрөг буюу 11.5 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 156.5 тэрбум төгрөг буюу 15 хувь тус тус өссөн нь нөлөөлжээ.