Иргэн Б.Б энэ сарын 01-ний өдөр Налайхаас 49-47УНМ улсын дугаартай Northbenz маркын авто машинаар 8 тн түүхий нүүрсийг элсэн доор нуун далдалж тээвэрлэж явсаныг НМХГ-аас илрүүллээ.
Мөн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 03-ний шөнө нэвтэрсэн 76-00УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр иргэн С.Н Тавантолгойн 9 шуудай нүүрс тээвэрлэж явсаныг ХУД-ийн цагдаад шилжүүлжээ.
Дээрх зөвшөөрөлгүй тээвэрлэсэн нүүрсийг Амгалан дулааны станцад төвлөрүүлэн шалгах ажиллагаа явагдаж байна.