Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Улмаар МСҮТ-ийн суралцагчдад сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон байна. Тэтгэлгийг МСҮТ-ийн 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагч авах юм.
Гэхдээ сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй байх ёстой аж. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийг 2019 онд 100 мянга болгон нэмсэн юм.