Жүжигчин А.Алтанхуяг ээждээ байр бэлэглэжээ. Учир нь, өнөөдөр түүнийг ээж Ариунцэцэгийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна. А.Алтанхуягийг олон нийт “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр эчнээ танина. Тэрбээр “Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Миний хамгийн жаргалтай өдөр байлаа. Үр хүүхдийнхээ төлөө хэзээ ч хувирахгүй хайраар хайрладаг цорын ганц үнэнч хайр ээжээс л гардаг юм билээ. Олон жилийн турш таныг байртай болгондоо гэж бодож явсан юм шүү” гэжээ.
Энэ талаараа жүжигчин А.Алтанхуяг өөрийн цахим хуудастаа оруулсан байна. Улмаар ээжийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан хамгийн анх гал голомтоо бадрааж байсан байрандаа 21 аймагт хийсэн тогтолтынхоо орлогоор засвар хийж, уг байраа ийн бэлэглэжээ. Түүний ээж Ариунцэцэгийн хувьд гурван хүүхдийг төрүүлж өгсөжээ.
С.Сүлд