11.00
- Эрүүл мэндийн яам коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
- Засгийн газар хүнд онцгой байдал үүссэн энэ үед оффшороос орж ирсэн 300 тэрбум төгрөг ямар зориулалттай болон хаана байршиж байгаа талаар ТББ,Иргэний нийгмийн төлөөллүүд тодруулга асууна. Үйл явдал АТГ-т болно.
11.30
- “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ард түмэн гамшигт өртсөн Хятадын ард түмэн, Ухань хотын ард иргэд, хүүхэд залууст туслах “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” сэдэвт халуун сэтгэлийн хандивын аяныг улс орон даяар өрнүүлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00
- Төрийн ордны баруун хаалган дээр ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярын хариуцлагаа 100% хүлээхгүй байгаад бухимдсан Иргэний нийгмийн байгууллагууд төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлнэ.
14.00
- “Оюу толгой” ХХК 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулна