Шинэ төрлийн коронавирусийн халдвартай БНХАУ-д эрчимтэй түгэж байгаатай холбогдуулж Засгийн газраас зарим хязгаарлалтыг хийсэн билээ. Уг шийдвэрийн хүрээнд өнөөдөр автозамын боомтоор иргэдээ хүлээн авах сүүлийн өдөр. Ингэснээр Монгол Улсын хилээр иргэдийг төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрүүлэх юм. Харин автозамын боомтоор нэвтрүүлэх арга хэмжээг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарлана. Тиймээс хил гарч амжаагүй иргэдийг өнөөдөр 11.00 цагаас БНХАУ-ын хил дээрээ гурван автобус гаргаж татаж авах ажлыг зохион байгуулж эхэлжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)