Барилга, хот байгуулалтын сайдын энэ сарын 04-ний өдрийн 18, 21, 22, 23 дугаар тушаал батлагдан гарч, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад гурван жилийн хугацаатай гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-ын Тэргүүн М.Түмэнжаргал , “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын Дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Тодруулбал, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” болон түншлэгч 12 төрийн бус байгууллагуудад, барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” болон түншлэгч 7 төрийн бус байгууллагаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлнэ.