Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар эрүүл мэндийн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Зам тээрийн яамны Хяналт шинжилгээний дотоод аудитын газрын дарга М.Энхболд “Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ээс эхлэн БНХАУ руу нисэх байсан нэгдүгээр сарын гурав, хоёрдугар сарын 20, гуравдугаар сарын хоёр нислэгийг цуцлаад байна. Мөн иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа нисэх багийн бүрэлдэхүүнд зааварчилгаа өгч, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулаад байна.
Төмөр замын хувьд өнөөдрөөс эхлэн Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргийг ОХУ-ын хүсэлтийн дагуу зогсоож байна. Түүнчлэн халдвар гарсан газрууд руу зорчихгүй байхыг анхаруулж байга бөгөөд шаардлагатай тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авах ёстой.
Авто тээврийг чиглэлээр БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг түр хугацаагаар хаасан. Зорчигчдыг зөвхөн агаарын тээврээр оруулж ирэхээр боллоо” гэв.
Б.Лхам