Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг и-баримт аппликейшн ашиглан авах боломжтой боллоо.
Тодруулбал, насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг заавал өөрийн биеэр банкинд очилгүйгээр өөрийн харилцах дансандаа авах боломжтой аж.
Ингэхдээ та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг энэ сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Хэрэв ИЛГЭЭХ товч гарч ирэхгүй бол ebarimt аппликейшнаа UPDATE хийх юм байна.