Сар шинийн баяр ойртсон энэ үед бараа бүтээгдэхүүний худалдан авалт ихэсдэг. Үүнтэй холбоотой сүүлийн үед бэлэн мөнгөний гүйлгээ хийх явцад хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарлаа.
Тодруулбал, өнгсөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр банканд гүйлгээ хийж байсан иргэн “А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн сар шинийн баярынхаа бэлтгэлийг ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)