Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн ажлыг Налайх дүүрэгт барих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх чиглэл өгсөн байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барих үүрэг чиглэл өгсөн. Анх Амгалангийн оройлцоо барихаар яригдаж байсан бол Налайх дүүрэгт барих чиглэлийг холбогдох шатны хүмүүст өгсөн. Уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн агаарын бохирдол багасна.
Өнгөрсөн онд агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулах зорилт тавьж байсан бол хоёр дахь үйлдвэр баригдсанаар нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо бий. Үйлдвэр ирэх намар ашиглалтад орно. Хүчин чадлын хувьд одоо үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэртэй адил байна. Ингэснээр хангамж сайжирч, өдөрт 60 мянган тонн түлш үйлдвэрлэнэ” гэлээ.
Б.Лхам