Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.
-Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06.40 цагаас 22.40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.
-2020 оны хоёрдугаар сарын 29, гуравдугаар сарын 01-ний Бямба, Ням амралтын өдрүүдэд 08.00-22.30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллана.
-Хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 08.00 – 09.30, орой 18.20-19.50 цагуудад үйлчилгээг үзүүлэх болно.