Шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд зориулж төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд чадлынхаа хэрээр хандив, тусламж хүргүүлсээр байгаа. Тухайлбал, улсын авварга С.Мөнхбат, иргэн Д.Доржпүрэв дархан аварга Г.Өсөхбаяр нар сайн үйлсийн аянг түүчээлээд буй.
Тэгвэл "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах буюу Амараа гэр бүл, найз нөхдийнхөө хамт эрүүл мэндийн байгууллагын ажилчдын эрүүл мэгдийг хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ.
Тэрбээр энэ сарын 29-ний өдөр мөнгөн тусламж, маск зэргийг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад гардуулж өгөх юм байна.