Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр хоёрдугаар сарын 27-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Дорнод аймагт тусгаарлагдсан нэг тохиолдол буюу нийт таван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д таван тохиолдол тусгаарлагдаж, лабораторийн үзлэг, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн хоёрдугаар сарын 28-нд 34 хүн, "Асралт Мед" эмнэлэгт 14 хүн, Сэлэнгэ аймагт дөрвөн хүн буюу нийт 52 хүн ажиглалтад ороод байна. Бид бүхэн ядрахгүйгээр ажил үүргээ биелүүлнэ. Хамгийн гол нь иргэд дэмжиж асуудал учруулахгүй байж, үүргээ биелүүлбэл бид ч гэсэн сэтгэл санаагаар тайван ажиллана. Бүх ажилд дарааллын дагуу хянамгай хандах тул санаа зоволтгүй. Ажиглалтад орох хүмүүсийн тоо нэмэгдэж ачаалал ихсэж байгаа учраас ажиглалтад авах газрууд хэрэг болж, нэмэгдэх шаардлагатай байна. Тиймээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас хүсэлт ирж байна. Замын-Үүдэд байгаа 104 хүний ажиглалтын хугацаа дуусаж, гэр рүүгээ явж байгаа" гэв.
Сэтгэгдэл (2)