Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэж байгаа ард түмэнд зориулж 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн билээ.
Үүний дагуу зарим аймаг, сум болон улстөрч, бизнесмэн, ард иргэд өөрсдийн боломжоороо хандив өргөхөө мэдэгдээд байна. Тухайлбал, Өвөрбаясгалант Хамарын хийдийн Удирдах зөвлөлөөс лам хуваргуудаа төлөөлөн 108 толгой хонь хандивлахаар болсон тухай албан бичгээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ.
Уг бичигт "БНХАУ-ын ард түмэнд хандивлах 30 хонь хандивлах сайн үйлсийг дэмжин Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Өвөрбаясгалант Хамарын хийдээс 108 хонь өргөн барья" гэжээ.
Сэтгэгдэл (2)