Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад телевизээр, их, дээд сургуулиудад цахим сүлжээгээр хичээл зааж байгаа.
-2020.03.03-2020.03.06 ны өдрүүдэд 2020 оны хоёрдугаар сарын 3-наас 14-ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно. /Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм/
-2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх болно.
-2020.03.23-2020.03.27 -ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүлээн авч үзээрэй.