Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Мөнхтэнгэр: Хүүхдүүд гар утас биш номтой нөхөрлөөсэй. Тэгвэл ухаантай болно шүү дээ

2020-3-02
0
ЖИРГЭХ

“Монголын нууц товчоо”-г бага балчир хүүхэд бүү хэл эрийн цээнд хүрсэн хэнбугай ч цээжилж, утга санааг нь нэг мөр ойлгоход тун бэрх. Тэгвэл М.Мөнхтэнгэр хэмээх 12 настай хүү эхний гурван бүлгийг жил хүрэхгүй хугацаанд цээжлэхийн сацуу Хүннү, Модун Шаниу, Жужан, Хядан, Ханлиг, Юань, Их Монгол зэргээр Монголын эзэнт гүрний бүх хаан, хаадын төр барьсан хугацааг нэг бүрчлэн мэддэг ажээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын VI сургуульд суралцдаг тэрбээр гардан тулаан, буудлагаар хичээллэх бөгөөд өглөө бүр 390 удаа суниадаг. Зургаан настнуудтайгаа ижилсэн сургуулийн босго давсан тэрбээр үеийн найзуудаа найрсаг, нөхөрсөг байхын зэрэгцээ гар утас бага хэрэглэж, номтой нөхөрлөөсэй гэж хүсдэг. Түүний оюун бодолд ийм бодол хүслийн жигүүрийг аав Д.Мөнхмандах нь урлаж, шаглан суулгаж өгчээ. Энэ талаар аав Д.Мөнхмандах нь “Монгол хүн түүхээ мэддэг байх учиртай. Тиймээс багаас нь хаан, хатадын нэрс, төр барьсан хугацааг нь он, сартай нь цээжлүүлж эхэлсэн. Гэхдээ хүүхэд бүр өөрийнхөө санаачлагаар үүх түүхээ судлах нь ховор шүү дээ. Үүний тулд эхлээд сонирхолыг нь төрүүлэх ёстой. Миний хувьд эхлээд “Үүнийг цээжилбэл дуртай зүйлийг нь өгнө, тоглуулна” гэдэг байсан бол сүүлдээ хамаатны хүүхдүүдтэй хамт өрсөлдүүлж цээжлүүлдэг байсан. Яваандаа хүүхэд сонирхлоороо цээжилж эхэлсэн” гэсэн юм. Ингээд М.Мөнхтэнгэр хүүтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Чамайг “Монголын нууц товчоо”-г цээжээрээ мэддэг гэж сонссон. Бүгдийг нь цээжилсэн юм уу?

-Үгүй ээ. Хүмүүс бүгдийг нь цээжилсэн гэж ойлгосон байна лээ. Эхний гурван бүлгийг л цээжилсэн.

-Хэдий хэр хугацаанд цээжилсэн бэ?

-Жил хүрэхгүй хугацаанд байх. Үлдсэн бүлгийг нь сургуулиа төгсөхөөс өмнө дуусгана гэж бодож байгаа.

-Бүрэн эхээр нь уншсан уу?

-Нэг удаа уншсан. Их сонирхолтой санагдсан учраас цээжлэхээр шийдсэн. Юм цээжлэхээр анхаарал илүү төвлөрч, номын утга санааг бүрэн ойлгодог юм билээ.

-Яагаад заавал энэ номыг уншсан юм бэ?

-Би Монгол хүн шүү дээ. Түүхээ мэддэг байх учиртай. Аав маань ч ингэж хэлдэг. Тиймдээ ч намайг бага байхаас Монголын бүх хаад, хатадын төр барьсан хугацааг цээжлүүлдэг байсан. Цээжлээд ирэхээр “Яагаад ийм удаан төр барив, яагаад алагдсан юм бол” гэдгээс эхлээд олон асуулт урган гарч ирсэн. Харин “Монголын нууц товчоо”-г уншаад асуултынхаа хариултыг олсон.

-Өөр төрлийн ном уншдаг уу?

-Би түүх, байгалийн тухай ном унших дуртай. Үлгэрийн номноос хэзээ ч татгалздаггүй.

-Ном унших яг юунд хэрэгтэй гэж чи боддог бэ?

-Номноос хэрэгтэй бүхнээ мэдэж, олж авах боломжтой.

-Чи ухаалаг гар утас хэрэглэдэг үү?

-Өмнө нь хэрэглэдэг байсан. Одоо бол Nokia хэрэглэдэг болсон.

-Ухаалаг утас хэрэглэдэг байхдаа тоглоом тоглох, цахим сүлжээ ашигладаг байсан уу?

-Ерөөсөө тэгж байгаагүй.

-Танай найзууд дунд ном цээжилдэг хүүхэд бий юү?

-Бий.

-Чи гурван дүүтэй гэсэн. Дүү нартайгаа өрсөлдөж цээжилдэг үү?

-Би гурван дүүтэй. Доод дүү маань 10 настай. Дүү япон, англи, би хятад, англи үг цээжилж байгаа. Өдөрт хэн хамгийн олон үг цээжилснээ ялагчаар тодруулдаг. Ялагдсан хүн нь гэрээ цэвэрлэдэг.

-Сургуулиас гэр хүртэл хэр хол зайтай бэ?

-Манай гэр Баянхошуунд байдаг. Харин сургууль Хүүхдийн 100-д байдаг. Сургууль хүрэх замдаа цээжилснээ давтах, шинэ бүлэг, эсвэл гадаад үг цээжилдэг. Аль болох цагаа зөв зарцуулахыг хичээдэг гэх үү дээ.

-Чамайг өдөрт 390 удаа суниахаас гадна гардан тулаан, буудлагаар хичээллэдэг гэж сонссон?

-Тийм. Өглөө бүр суниадаг. Биеийн чилээ гараад гоё байдаг. Бас гардан тулаан, буудлагаар хичээллэдэг. Гардан тулаанаар “Сонсогчийн алдар” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

-Аав, ээж нь гар утсаа хэр их ашигладаг бэ?

-Харьцангуй гайгүй юм шиг санагддаг. Бидэнтэй тоглохдоо тоглож, ярилцах үедээ ярилцдаг. Түүнээс биш гар утсаа байнга ашигладаггүй.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    2 цаг 13 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    2 цаг 58 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    3 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    4 цаг 46 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    5 цаг 11 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    5 цаг 29 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 57 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    6 цаг 59 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    7 цаг 13 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 15 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    7 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    7 цаг 35 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    8 цаг 43 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    9 цаг 1 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    9 цаг 9 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    9 цаг 13 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 46 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    9 цаг 53 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    10 цаг 4 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    10 цаг 9 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК