"УБТЗ" ХНН-ийн Дархан зүтгүүрийн депогийн харьяа Зүүнхараа солилцох тасгийн их эмч Б.Бадамцэцэг төрөлтийн өвдөлт өгч эхэлсэн эмэгтэйг автомашин дотор эх барьж эх, хүүхдийн амийг аварсан сайхан явдал өнөөдөр болжээ. Тодруулбал, их эмч Б.Бадамцэцэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт сумын “100 модны пост” хэмээх газар ажил үүргээ гүйцэтгэж байхад нь төрөх дөхсөн жирэмсэн эхнэрээ суулгасан автомашинтай залуу тусламж гуйсан байна.
Тиймээс сумын эмнэлэг рүү хамт явсан ч замдаа төрөх болсон учир ийнхүү эх барьж эх, охины амь насыг аварсан байна. Автомашин дотор мэндэлсэн охин 2.2 кг жинтэй, эрүүл саруул байгааг УБТЗ-аас мэдэгдсэн байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)