Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ “Төгсөх курсийн оюутнуудын судалгааг гаргаж, дайчилж ажиллаж байна. Эдгээр оюутнуудыг пост, тусгаарлах байр зэрэгт ажиллуулж байна. Бид нийт 821 хүнийг ажиглалтад авснаас одоогоор 415 хүн тусгаарлалтад байна. Тусгаарлах байруудын ачаалал 50 орчим хувьтай байна.
Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээс 111 зорчигч ирсэн. Үүнээс 16 хүнийг ажиглалтад авсан. Мөн Эрхүү-Сүхбаатар чиглэлийн галт тэргээс ирсэн зорчигчдоос 21 хүнийг ажиглалтад авч, үзлэг хийж байна. Хэрэв танд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл аймаг, дүүргүүдийн эмнэлгийн утас руу холбогдож, зөвлөгөө аваарай. Шаардлагатай бол ХӨСҮТ-ийн машин очиж авна. Мөн аймаг, сумдуудад тухайн бэлтгэсэн автомашинаараа авч шинжилгээ хийнэ” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)