Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Д.Нарангэрэл “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш гурван улсад халдвар нэмэгдэж нийт 76 оронд тархлаа. Тиймээс гар барихаас зайлсхийж, нэг метрийн зайнаас харьцахыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байгаа юм байна” гэлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дэлхийн 72 улсад 90870 тохиолдол бүртгэгдэж, 3112 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Тунис, Саудын Араб зэрэг нйаман оронд халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д тусгаарлаж байгаа сэижгтэй тохиолдлын тоо буурч байна. Шинэ тохиолдлын 80 хувь нь Иран, Итали, БНСУ зэрэг улсад гарч байна. Халдварын шинж тэмдэгтэй хүмүүс өвчлөлийг цааш тархааж байгаа бөгөөд улирлын томуугаас хүнд явцтай байна. Одоогоор уг халдварын эсрэг вакцин байхгүй ч хариу арга хэмжээг эрт авбал хязгаарлах боломжтой гэж харж байна” гэсэн юм.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 18 нэмэгдэж нийт 122 тохиолдол, 9 нас баралт бүртгэгдээд байна. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим улс арга хэмжээ хэрэгжүүлж байна. халдварыг цааш тархаахгүй байх зорилгоор голомтод бүсэд зорчсон иргэдийг хилээр оруулахгүй байхаар болсон. Мөн өөрийн улсын иргэн болон тус улсад ошин суугчдыг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шийдвэр гаргажээ. Тайланд улсад голомтот бүсээс ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан” гэв.
А.Сүх