Шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр коронавирусний халдварын гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмэнэлг, Жаргалан мед зэрэг байршлуудад ажиглалтад авч байгаа. Өнгөрсөн шөн Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 138 иргэн ирсэн. Эдгээрээс гурван иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, ажиглалтад авсан” гэлээ.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Мэргэжлийн хяналтын 2200 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. УОК-ийн хуралдааны шийдвэрээр Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгийг энэ сарын 11 хүртэл түр зогсоосон. Мөн БНСУ, Японоос ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алианбулаг боомтуудаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын шийдвэрээр шинжилгээний чанарын байцаагчдыг дайчлан ажиллуулж байна. Халдварт өвчний дамжих замыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна” гэв.
А.Сүх