"Бодлын хулгайч", "Чингисийн хүүхдүүд", "Өвлийн тууж" зэрэг киноны дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батмэндийг хар тамхи, сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглсэн байх үед нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард баривчилсан байна.
Тодруулбал, түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан бөгөөд мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр баривчлан, шалгаж эхэлсэн аж. Тэгвэл хэргийн мөрдөн шалгалт дуусад хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (7)