Өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 153 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 96 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, өдрийн 11.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн I хороо Нарны замд байрлах авто угаалгын газрын угаагч С нь үйлчлүүлэгчийн Landcruiser 100 маркийн автомашиныг гаргах үедээ Hyundai elentra маркийн З жолоочтой автомашин, lexus-570 маркийн Б жолоочтой автомашин, Nissan sunny маркийн Г жолоочтой автомашинуудыг тус тус мөргөж, зам тээврийн осол гаргажээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ АМЬДРАЛЫН АЛТАН ДҮРЭМ ЮМ.
Сэтгэгдэл (1)