Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Буржгар гэдэг чинь миний хоч байхгүй юу

2020-3-06
0
ЖИРГЭХ

Хилийн 0184 дүгээр ангийн малын суурийн ахлагч, ахлах ахлагч Б.Төмөрбаатарынх гурван хүүхэдтэй. Хүн болгон л Буржгар гэж дуудах сэргэлэн, хөдөлгөөнтэй энэ жаал тэдний дунд хүү бөгөөд хичээлийн амралтаараа гэртээ ирээд байгаа нь энэ. Үг хэл хурц, юм л бол алиалах нь тун эгдүүтэй. Харин бага охин Т.Мишээл өөрийгөө гурав хагас настай гэж танилцуулсан. Мишээл охидын зангаар энхрий бас сониучхан. Нүүрээ будаж гоёх сонирхолтой. Ээжээрээ уруулаа будуулж, түүндээ тун сэтгэл хангалуун байгаа харагдана. Ингээд малын суурьт цасан шуурга намдахыг хүлээх зуурт Буржгар буюу Т.Лхагвасүрэнтэй ярилцсан юм.


-Би чиний нэрийг анх Буржгар гэж бодсон. Яагаад тэгж дууддаг юм бэ?

-Тэр чинь миний хоч байхгүй юу. Уг нь намайг Т.Лхагвасүрэн гэдэг юм шүү дээ. Би ер нь зөндөө олон хочтой л доо. 

-Тийм үү, яагаад?

-Мэдэхгүй ээ. "Торооски", "Бэлэн гоймон", “Дотно сэтгэл”, “Доширак” гээд л явж өгнө өө. Буржгар үстэй болохоор тэгдэг биз.

-“Дотно сэтгэл” гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Бэлэн гоймон шүү дээ. Та мэддэггүй юм уу. Томчууд л намайг хочилж дууддаг юм. Би нэгдүгээр ангид байхдаа үсээ хусуулсан. Гэтэл дахиад л буржгар ургачихсан. 

-Энэ урт амралтыг яаж өнгөрөөж байна. ТВ хичээлээ үзэж байна уу?

-Жаахан л. Ихэнхдээ сагс үздэг. Өнөөдөр цасаар шуураад дохио байхгүй болчихсон. Үзэж чадсангүй ээ.

-Сагсны ямар багийг дэмждэг юм бэ?

-NBA-ийн Милоуки багийг дэмждэг. Одоо 44 хожилтой яваа. Араас нь Торонто 39 хожилтой. Өнөөдөр бас л хичээлээ ч, сагсаа ч үзэж чадсангүй. Уг нь “Сан Антонио Спөрс"-"Клипрес” багууд тоглох байсан. Сагт өглөө 09.30 гэж эхлээд 11.00 цаг өнгөрөөгөөд дуусдаг юм. 

-Шүтдэг тамирчин бий юү?

-“Милоуки Бакс” багийн Яннис Адетокунпо. 34 дугаартай тоглодог юм.

-Монголын багаас? 

-Үндэсний лигийн “Алдар-Танан” багийг дэмждэг. Манай баг бас тэргүүлж байгаа. Гэхдээ ойрд тоглоогүй. Та ямар баг дэмждэг юм?

-Лейкрес.

-Танай багт ямар ямар тамирчид байдаг вэ. Мэдэх үү?

-Сайн мэдэхгүй байна аа.

-Өө. Леброн, Рондо, Энтони Дэвис байна. Мэднэ биз дээ. Бас 0, 39 дугаартай тоглогчид чинь сайн ш дээ. Нэрийг нь мартчихаад байна аа. Манайд Яннис, Брук Лопиз гээд байна. Коби сонинд “Би ягаан, шар өнгөнд итгэдэг” гэж ярилцлага өгсөн байна лээ. Би нэг сониноос уншсан юм. Охинтойгоо явж байхад нь муу юм болсон гэсэн. Тэр өдрийн NBA-ийн тоглолтууд бөмбөг гаргаад 48 секундын турш довтолгоон хийхгүй хүндэтгэл үзүүлсэн ш дээ. Харамсалтай. Та Харданыг мэднэ биз дээ. Көрри гараа гэмтээчихсэн, харсан уу?

-Мэднэ, тийм ээ. Чиний дуртай хичээл?

-Биеийн тамир, дүрслэх урлаг, монгол хэлд дуртай. Математикийн хичээлд жаахан дургүй. Шоо дээр гоё бичих гэхээр нэг том, нэг нэг жижиг болоод байдаг юм. Харин гулд дээр бичихээр амар ш дээ. 

-Шоо, гулд гэж ямар дэвтэр байдаг юм бэ?

-Яагаав дээ. Жижиг жижиг дөрвөлжинтэй нь шоо. Бүдүүн бүдүүн зайтай, нэг нь жоохон бүдүүн нь гулд дэвтэр ш дээ. Хурдан л сургууль ороосой. Дотуур байранд би ахтайгаа цуг байдаг юм. Бас сургууль дээрээ жүдогийн дугуйланд явдаг. Одоохондоо олигтой мэх сураагүй л байна. Волейбол, сагсан бөмбөгийн дугуйлан хичээллээд жүдогийн бэлтгэл бараг орохгүй байгаа. Сагсан бөмбөгийн дугуйланд явах гэтэл гуравдугаар анги гээд авахгүй гэсэн.

Ийм нэг яриа хөөрөөтэй, өхөөрдмөөр хүүтэй танилцсан юм. Найман настай хэвлүүхэн энэ хүүд өөрийн сонирхдог NBA-гийн тоглолтууд болоод тамирчдын талаар мэдэхгүй зүйл гэж алга. Тиймээс ч түүнтэй сагсны талаар ярилцахдаа ихэнх асуултанд нь “унасан” шүү. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, сонирхолтой Т.Лхагвасүрэн маань ирээдүйд нэртэй тамирчин болох байх. Дүүдээ сурлага, спортын өндөр амжилтыг хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (31.165.215.200)
    sergelen hyyhed ve he he eh…burjgar ysendee byy sanaa zov goe shdee
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.121.198)
    Ямар хөөрхийм бэ дээ.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    1 цаг 20 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2 цаг 19 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2 цаг 38 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    4 цаг 4 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    4 цаг 50 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    4 цаг 52 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    4 цаг 56 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    5 цаг 12 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    5 цаг 55 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 58 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    6 цаг 3 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    6 цаг 11 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    22 цаг 54 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    23 цаг 12 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    23 цаг 19 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    23 цаг 27 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК