Москва-Берлин чиглэлийн нислэгээр ирсэн хоёр иргэнээс COVID-19 халдварын шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаад буй.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад “COVID-19 байж болзошгүй шинж тэмдэгтэй 200 гаруй иргэнийг тусгаарласан. Цахим сүлжээгээр гарсан мэдээллийн хувьд үүнтэй адил шинж тэмдэг иргэн. Одоогоор шинжилгээ авч байна. Тиймээс яаран дүгнэлт хийх эрт байна” гэсэн юм.
Манай улсын зүгээс COVID-19 халдвараас уртдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр хангах үүднээс төрийн алба хаагчид 24 цагаар ажиллаж цаг үе, нөхцөл байдлын асуудлаар өдөр бүр мэдээлэл хийж байна. Тиймээс иргэдийг тайван байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, үнэн зөв эх сурвалжтай мэдээллийг сонгож хэвших нь чухал байгааг холбогдох албанаас анхааруулж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)