COVID-19 халдварын тархалт, нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 858 иргэнийг ажиглалтад аваад байна. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Алтанбулаг хилээр орж ирсэн болон Тайланд улсад зорчсон нийт гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад байна. Мөн Берлин-Улаанбаатар чиглэлийн 17 тохиолдлыг тусгаарласан.
Өнөөдөр ирсэн хоёр иргэн ханиалгасан, халуурсан оноштой байгаа учраас шинжилгээ хийж байна.
Орон нутгийн Засаг дарга нар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Иргэдэд аль болох стресстэж бухимдахгүй байх, айдсаа хэрхэн даван туулах талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна. Түүнчлэн ОХУ-аас 500 оношлуур хүлээн авсан. Мөн 560 кг-ийн ачаа бүхий хамгаалах хэрэгсэл орж ирсэн” гэлээ.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 4-нд ХӨСҮТ-д нэг шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ сарын 5-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д хүн тусгаарлагдаагүй. Харин ажиглалтад найман хүн авсан” гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (1)