Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд дэлхийн олон улс оронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг.
Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Ардын Их Хурал (АИХ)-ын тэгүүлэгчдийн 1955 оны 137 дугаар зарлигаар анх тэмдэглэж ирсэн билээ. 2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1.618.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой аж.
Харин 555.3 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1 040.2 мянган төгрөг. Үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй байна.
Үндэсний статистикийн хороо