“Эрдэнэт ард түмний өмч” хөдөлгөөнөөс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь тойрсон асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс “Үүсмэл ордын овоолгыг орон нутагтаа мөн өгөөжийг нь өгдөг байх хүсэлт гаргаад жил гаруйн хугацаа болж байна. Шударга таван гишүүнээс дэмжиж бичиг өгсөн. Гэтэл өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Салбарын сайд хүртэл орон нутаг, ард иргэдэд нь тодорхой хэмжээний өгөөж очих нь зөв юм байна гээд бичиг гаргаж өгсөн. Энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ашиглаад хэрэггүй болчихсон шороон ордыг иргэдэд нь өг. Ингэж байж Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаа сая биелэлээ олох юм.
“Эрдэнэт ард түмний өмч” хөдөлгөөн өнөөдөр дөнгөж гарсан юм биш. Сонгуулийн ялалт, ялагдлыг тэмдэглээд байж байх үед бид Эрдэнэт үйлдвэрийн гадна байсан. Онц дэглэм тогтоох үе хүртэл бид тэмцлээ нэг ч өдөр зогсоогоогүй. Энэ хугацаанд төрийн шийдвэрийг хүртэж, тэвчээртэйгээр байж, дуугүй байсан. Одоо тэвчээр алдагдаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд бидний тавьж байгаа овоолготой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бол эмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Ц.Элбэгдоржоос Х.Баттулга нь дээрэмддэг. Х.Баттулгаас дараагийн хэн нэгэн дээрэмддэг тогтолоцоог зогсоох цаг болсон. Энэ тэмцэл ард түмэн ба улстөрчдийн хооронд явагдах ёстой” гэв.
А.Сүх